Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн түрүүллээ

ОРОН НУТАГТ | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2022-01-12 15:41:49

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улсад  ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд 32 бөх уран мэхээ уралдуулан хүчийг үзэхэд Говьсүмбэр аймгийн харьяат, “Мана баганат констракшн” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн түрүүлж, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал үзүүрлэв.

Шөвөгт Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Болор Аграмба” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан М.Адьяахүү, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, аймгийн харцага Б.Одсүрэн нар шалгарлаа.

Холбоотой мэдээ