Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Говьсүмбэр аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-12 15:51:47

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэ сарын 11-нд  Говьсүмбэр аймагт ажиллалаа.

Салбарын сайд аймгийн төвд шинээр барих цэвэрлэх байгууламж, дулааны станцын байршил, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлт, явцын байдалтай танилцсан байна.

Мөн аймгийн Засаг дарга Г.Батзам болон бусад албаны хүмүүстэй уулзаж, “Бохир усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төслийг дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцсон аж.

Говьсүмбэр аймаг 18 мянга орчим хүн амтай ч Төв, Дундговь, Хэнтий, Дорноговь аймгийн олон сумтай хиллэдэг бөгөөд хил дагуух аймгийн сумдын хүүхэд багачууд Сүмбэр суманд ерөнхий боловсролын сургуульд суралцахаас гадна эцэг эхчүүд тус аймагт бизнес хийж аж төрдөг байна.

Тиймээс хүн амын ачаалал ихэсч үүнийг дагасан нийгмийн үйлчилгээ нэмэгддэг талаар албаныхан ярив.

Холбоотой мэдээ