Сонгуулийн маргаан дуусаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 14:14:00

Өмнөговь аймагт аймгийн ИТХ-ын сонгуулийн маргаан өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.

Өчигдөр буюу 7 дугаар сарын 18-нд аймгийн сонгуулийн хорооноос тус аймгийн МАН-ын шаардлагад хариу хүргүүлжээ. Номгон сумын 8 дугаар тойрогт МАн-аас нэр дэвшигч С.Цэрэнбаяр, Булган сумын 3 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батаа нарын захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн дахин сонгууль зарлах асуудлыг 30 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. Мөн Цогтцэций суманд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан 4 нэр дэвшигчийн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ