Индонези уул уурхайн компаниудаас татвар авахаар төлөвлөж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-14 11:28:52

ЖАКАРТА. /Zaobao/. Индонезийн Засгийн газар нүүрсний экспортод тавьсан хоригоо цуцлах болон уул уурхайн компаниудад татвар ногдуулах эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.


Уг татварын мөнгийг төрийн эрчим хүчний компанид зах зээлийн үнээр нүүрс худалдан авахад нь туслах зорилгоор зарцуулахаар төлөвлөжээ.


Өнгөрсөн даваа гаригт тус улсын Засгийн газрын гишүүн нүүрсний экспортод тавьсан хоригийг цуцлах албан ёсны бичиг баримтыг боловсруулж байгаа талаар мэдээлж байсан юм.


Индонезийн нүүрс олборлогчид жилд олборлосон нүүрснийхээ 25 хувийг төрийн эрчим хүчний компанид нийлүүлэх ёстой бөгөөд нийлүүлэлтийн үнэ  нь зах зээлийн үнээс хямд буюу тонн нь 70 ам.доллароос хэтрэхгүй байх ёстой байдаг байна.   

Холбоотой мэдээ