Гар зураг, эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-15 15:55:53

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулан Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас зарласан гар зураг, эсээ бичлэгийн уралдааны дүн гарчээ. Хүүхдийн дунд зарласан “Хүүхдийн эрх миний нүдээр” гар зургийн уралдаанд Булган сумын “Эрдмийн  өргөө” цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч А.Мөнх-Амгалангийн бүтээл нэгдүгээр байрт шалгарч, Булган сумын нэгдүгээр сургуулийн 4-р ангийн сурагч Б.Амирлин, Хангал сумын сургуулийн 2-р ангийн сурагч Г.Халиун, Булган сумын 1-р ангийн сурагч Б.Цэрэнпунцаг, мөн сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч Б.Тэмүүлэн нарын гар  зураг удаах байрт оржээ.

Насанд хүрэгчдийн дунд зарласан “Хөдөлмөрлөх нь бидний үүрэг” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд Булган сумын 3-р суруулийн 11-р ангийн сурагч Э.Доржсамбуу түрүүлж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Э.Нандинцэцэг, Дашинчилэн сумын харьяат, 116-р тусгай сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мижиддорж нар эхний байр эзэлсэн байна.

“Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж хуульчилсны учир юу бол? Ажлаар өөдөлж, аашаар доройтно гэдгийг санаж хэрүүлч биш хөдөлмөрч ард түмэн болцгооё гэж уриалмаар байна хэмээн сурагч Э.Доржсамбуу бичсэн байна.

Холбоотой мэдээ