Алтай сумаас зүүн зүгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-18 08:43:39

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн зүгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Тодруулбал, нэгдүгээр сарын 17-нд Улаанбаатарын цагаар 23:04:47 цагт газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 44.97 95.24 Говь-Алтай аймгийн Алтай сумаас Зүүн хойд зүгт 46 км зайнд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт аймгийн төв Алтай хот болон хил залгаа бусад суманд мэдрэгдсэн тухай оршин суугчид мэдээллээ. 

Холбоотой мэдээ