Хадгаламж эзэмшигч өмнөх жилийнхээс 41,4 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-18 17:05:17

Булган /МОНЦАМЭ/ Монгол банкны мэдээгээр Булган аймаг дахь банкны салбаруудад өнгөрсөн оны жилийн эцэст 150.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байна. Түүний 0.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.1 хувийг чанаргүй зээл эзэлжээ. 2020 оныхоос зээлийн өрийн үлдэгдэл 28.1 хувиар өссөн байна.

Нийт хадгаламжийн үлдэгдэл 93.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилийнхээс хадгаламжийн үлдэгдэл 9.4, хадгаламж эзэмшигчийн тоо 41.4 хувиар нэмэгджээ. Нийт хадгаламж эзэмшигчид 41,4 мянган данстай байгаа аж.

Холбоотой мэдээ