МХБХ-ны А болон В ангилалтай футзаалны шүүгчдийн сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-19 12:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны Футзаалны улирал үргэлжилж буй энэ цаг үед А болон В ангилалтай шүүгчдийн нэгдсэн сургалт семинар боллоо.

 

Гурав хоног үргэлжилсэн тус семинараар футзаалны дүрмийн хүрээнд бичлэг үзэж, дүн шинжилгээ хийн, шалгалт авсан юм. Энэхүү шалгалтуудын дүнг нэгтгэсэн МХБХ-ны шүүгчдийн А, В ангилалтай шүүгчдийн түвшинг тогтоох шалгалт гэдгээрээ онцлогтой болжээ.

 

Түүнчлэн 2 дугаар сарын 5-9-нд Төв аймаг дахь бэлтгэлийн баазад МХБХ-ны ангилалтай шүүгчдийн семинарыг зохион байгуулах юм. Хөлбөмбөгийн улирлын өмнөх анхны сургалт бөгөөд 3 дугаар сард ангилалтай шүүгчдээс фитнесс тест авч, бие бялдрын бэлтгэлжилтийг шалгана.

Холбоотой мэдээ