Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакэүми нар 10 даваатай башёг тэргүүлж явна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-19 17:09:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ⁸Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/-тай учраа таарч барилдан түүнийг  ёрикири мэхээр хаяснаар  10  даваатай болов.

 

Харин Чиёошома 4 даваа 7 унаатай болоод байна. Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, башёг тэргүүлэгчдийн нэг Сэкиваке Митакэүмитэй барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар   4 даваа,  7 унаатай болсон бол Митакэүми 10 даваатай башёг үргэлжлүүлж явна.

 

Сэкиваке Таканошотой энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн учраа тааран барилдаж түүнийг уватэдашинагe мэхээр хаяж 7 даваа,  4 унаатай болов.

 

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/-тэй учраа таарч барилдан түүнд ёритаоши мэхээр унаснаар 7 даваа,  4 унаатай болж, харин Кирибаяама 5 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Харин 11 дэх өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, 8 даваатай яваа Аби /М-6/-тай таарч барилдан түүнд хатакикоми мэхээр ойчиж 5 даваа, 6 унаатай болов. Аби 9 даваатай байна.

 

Холбоотой мэдээ