6735 малд шүлхий өвчний шинж тэмдэг арилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-20 11:14:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт 4288 өрхийн 11404 мал шүлхийгээр өвчилсөн байна. Шүлхий өвчний шинж тэмдэг арилсан 6735 мал байгаа ба нийт 5 малыг устгалд оруулжээ. Мөн энэ өдрийн байдлаар шинжилгээ ахин хийгээгүй ба нийт 814543 малыг вакцинжуулжээ.

Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Жаргалант, Эрдэнэмандал, Чулуут, Ихтамир, Эрдэнэбулган, Өлзийт, Булган, Цэнхэр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Эдгээр сумдад байнгын 14, хөдөлгөөнт 9 постод давхардсан тоогоор нийт 519 алба хаагч ээлжээр ажиллаж байна.

Голомтын болон сэжигтэй бүсийн 268 өрхийн 174202 м2 хашаа, 87945 м2 бэлчээр, нийт 262147 м2 талбайг, устгалын цэгийн 7550 м2 талбайг тус тус халдваргүйжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ