"Хар сувд" баг улсын аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-19 17:44:36

Говьсүмбэр  /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын лаборатори тавдугаар сургуулийн бүжгийн багш С.Ууганбаатарын бэлтгэсэн "Хар сувд" баг “MONGOLIAN FOURTH NATIONAL CHEERLEADING CHAMPIONSHIPS-2022” тэмцээнд амжилттай оролцож  улсын аварга болжээ.

Уг тэмцээнд амжилттай оролцож улсын аварга болсноор “JAPAN OPEN”, “CHINA OPEN”, “КOREA OPEN” олон улсын тэмцээнд оролцох эрх авсан байна.

Холбоотой мэдээ