Нэмэлт дөрөвдүгээр тунд 1190 хүн хамрагджээ

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-01-20 15:22:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 169 тохиолдол  илэрлээ. Тодруулбал, түргэвчилсэн шинжилгээгээр 164, ПГУ шинжилгээнд 5 тохиолдол батлагдсан байна. 

Шинэ он гарснаас хойш өссөн дүнгээр аймгийн хэмжээнд 1510 тохиолдол илрээд байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Тусгаарлах эмнэлэгт  383 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд  биеийн байдал хүнд зургаан өвчтөн байгаа юм.

Түүнчлэн нэмэлт дөрөвдүгээр тунд аймгийн хэмжээнд нийт 1190 хүн хамрагдсан байна.

Холбоотой мэдээ