Гавьяат цолтнуудыг хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-20 16:35:54

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Г.Батзам Говьсүмбэр аймгаас төрсөн гавьяатуудыг хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. 

Говьсүмбэр аймгаас өнгөрсөн онд Монгол Улсын гавьяат тамирчин О.Ууганбаатар, Монгол Улсын гавьяат багш Б.Бүүдэд, Монгол Улсын гавьяат багш Ш.Хоролсүрэн, Монгол Улсын гавьяат багш Н.Бадамдорж, Монгол Улсын малын гавьяат эмч Д.Ундрах, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Батжаргал нар төр засагтаа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн юм.

Алдартнууд биеийн тамир, боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. 

Холбоотой мэдээ