Аймгийн Засаг даргын орлогчийг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-21 08:28:00

Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж аймгийн орлогчоор Г.Эрдэнэцэцэгийг томиллоо. Засаг даргын орлогчийг томилохдоо хуулийн дагуу аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Г.Эрдэнэцэцэг нь 2016 оны аймгийн ИТХ-ын  сонгуульд МАН-аас Айраг суманд дэвшин өрсөлдөж сонгогдсон.

Өмнө нь аймгийн ерөнхий Аудитор, аймгийн ЗДТГ-ын НҮГ-ын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ