Нагоя башёг 4 бөх тэргүүлсэн хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-21 10:10:34

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанд тэргүүлж байгаа 4 бөх бүгд өрсөлдөгчөө давж тэмцээнийг улам үзүүштэй болгов.

Озэки Гойдо шинэ маэгашира Шодайд унасан бол Шодай өнөөдөр Кисеносатотой учраа таарсан. Озэки Кисеносато учраа таарсан Икиод боломж олголгүй ээлжит даваагаа аван түрүүлэх өрсөлдөөнд ойртсон бол Тэрүнофүжи Ёшиказег шилдэж даран унагаж даваагаа ахиулав. 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Кайсейг давсан бол 70 дэхь Их аварга Харумафүжи Н.Бямбадорж нутгийн бөх Ичиножёог туршлага заан өвдөг шороодуулав.

Энэ өдрийн байдлаар Хакүхо, Харумафүжи, озэки Кисеносато, комүсүби Такаясу нар  9 даваа 2 унаатай башёг тэргүүлж байна. Мөн маэгашира  Шодай, Такарафүжи, Чиёонокуни, Такайнова 6 даваа 3 унаатай удаалж байна. Өнөөдөр Хакүхо, Тэрүнофүжитэй, Харумафүжи Кайсейтай, Гойдо Икиотай, Кисеносато Шодайтай, Такаясу Ёшиказетай тус тус барилдана.

Д.Өлзий

Холбоотой мэдээ