Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо хүрэлцэн очлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Капитал” олон улсын нисэх буудалд
Монгол Улсын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
Т.Бадрал, ЭСЯ-ны дипломат ажилтнууд,
БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн яамны туслах сайд Ү Жянхао нар угтан авав.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн
Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах юм.