БНХАУ АНУ-аас худалдан авах ёстой барааныхаа гуравны хоёрыг авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-09 16:15:09

ВАШИНГТОН. /Bloomberg/. БНХАУ Д.Трампын засаг захиргаатай байгуулсан эхний шатны худалдааны хэлэлцээрийн дагуу АНУ-аас худалдан авах бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохиролцсон билээ. Гэвч хэлэлцээр байгуулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөд байхад БНХАУ зорилтот дүнгийнхээ гуравны хоёр хувьтай тэнцэх хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг АНУ-аас худалдан авчээ.


АНУ-ын Худалдааны яамнаас мягмар гарагт гаргасан статистик мэдээлэлд "Bloomberg" агентлаг дүн шинжилгээ хийж, БНХАУ нь АНУ-аас худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг 200 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх амлалтынхаа 62.9 хувийг биелүүлээд байгааг тогтоосон байна.


Ялангуяа эрчим хүчний салбарын худалдан авалт нь амлалтын дөнгөж гуравны нэг хувьд хүрсэн байна. Харин хөдөө аж ахуйн салбарын худалдан авалт зорилтод хамгийн ойртож очсон буюу 83 хувьд хүрчээ. Мөн БНХАУ-ын зүгээс хамгийн их цэвэр өсөлтийг амлаж байсан үйлдвэрлэлийн салбарын худалдан авалт нь амлалтынхаа 65 хувьд ч хүрээгүй байна.


АНУ-ын Худалдааны дэд төлөөлөгч Сара Бианчи өмнө нь "Бээжин зорилтоо биелүүлээгүй учир хариуцлага хүлээх ёстой" хэмээн мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ