Футзаалны 21 аймгийн АШТ Баянхонгор аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-11 16:41:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 21 аймгийн футзаалны аварга шалгаруулах тэмцээнийг 2 жилийн дараа дахин зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж ирсэн юм. 

 

Цар тахлын улмаас 2 жил завсарласан тус тэмцээн 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 6-ны хооронд Баянхонгор аймгийн Эрдэнэмандал цогцолбор сургуулийн зааланд явагдах юм байна.

 

Энэхүү тэмцээнийг  2017 оноос хойш зохион байгуулахад "Дархан-Уул" аймгийн шигшээ баг 3 жил дараалан түрүүлсэн бол, энэ жил аль аймгийн баг түрүүлэх бол хэмээн үзэгч, дэмжигчид хүлээж байна.



Холбоотой мэдээ