Буулгаж, шинээр барихаар төлөвлөсөн гурван орон сууцны оршин суугчидтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-14 08:46:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд  ашиглалтын шаардлага хангахгүй хэд хэдэн барилга байдгаас эхний ээлжинд 1-48, 2-48, 4-48 дугаар байрыг буулгаж, дахин барих ажлыг эхлээд байна.


Эдгээр орон сууцад амьдардаг 144 өрхийн төлөөлөлтэй Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. 


Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээ гаргах, барилгыг буулган барих хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авахад анхаарахаар талууд тохиролцов.  Уулзалтад Нийслэлийн Орон сууцны корпорац, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.  


Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 100 айл дахь хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байдаг эдгээр байр нь мөн шаардлага хангахгүй байгаа тул энэ онд төсөл хэрэгжүүлнэ. 1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр эдгээр барилгыг дахин төлөвлөж, олон айлын амьдрах орчин сайжрах юм. 


Холбоотой мэдээ