Гурванзагал, Чулуунхороот суманд шүдний кабинет байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-15 12:44:28

Дорнод /МОНЦАМЭ/. ОНХС-гийн хөрөнгөөр энэ онд Гурванзагал, Чулуунхороот суманд шүдний кабинет байгуулна. Дорнод аймгийн хувьд 2015 оноос Баяндун, Халхгол, Дашбалбар, Цагаан-Овоо суманд шүдний кабинет байгуулж эхэлсэн юм. Үүний үр дүнд дээрх сумдын иргэд шүдээ үзүүлж, эмчлүүлэх гэж цаг хугацаа, зардал гарган аймгийн төвийг зорих шаардлагагүй болж, сумын Эрүүл мэндийн төвөөсөө түргэн шуурхай тусламж, үйлчилгээг авч байна.

Мөн Шүдний кабинетад ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж, гэрээ байгуулах замаар боловсон хүчний нөөцийг бүрдүүлж байгаа аж. Шүдний кабинет хамгийн ачаалал ихтэй тусламж, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд тус кабинетээр дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол, зөв дадлыг олгох урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна гэж ЭМГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ