Автомашин хулгайлсан хэргүүдийг шуурхай илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт болон нийслэлийн Баянгол дүүрэгт автомашин хулгайлсан хэргийг шуурхай илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 14-ний 19.00 цагийн үед
Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн
“Ц”-ийн Тоёота кровн маркийн автомашиныг тус сумын оршин суугч 27 настай, “Д” гэгч нь архидан согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад Тоёота Спасио
маркийн автомашиныг мөргөжээ.
Мөн өдрийн 3.00 цагийн үед нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байдаг нэгэн баарны зогсоолоос Хонда Пит маркийн автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, иргэн “Д” гэгч үйлдсэн болохыг шуурхай илрүүлсэн байна.
Иймд автомашинаа халаах гэж асаалттай орхих зэргээр дээрх төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж хэвшихийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.