Ахмад шатарчдын УАШТ Дундговь аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-17 14:19:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.Лхагвын нэрэмжит 2022 оны ахмад шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт 4 дүгээр сард болно.

 

Тус тэмцээнийг эрэгтэйчүүд 50-65 нас, 65-аас дээш насанд, эмэгтэйчүүд 50-65 насны ангиллаар болох бөгөөд швейцар системээр 9 өрөг тоглох юм.


Монголын шатрын холбоо болон Дундговь аймгийн “Уран өрөг” шатрын холбооноос хамтран зохион байгуулах тус тэмцээн Мандалговь хотын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд явагдах юм. 

Холбоотой мэдээ