Оросын хөнгөний тамирчдын Риогийн  наадамд оролцох боломжийг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2016-07-22 13:06:43

Лозанна дахь  Спортын арбитрын шүүх /CAS/ Орос улсын Риогийн Олимпийн наадамд оролцох хүсэлтэй 68 тамирчдын цуцлагдсан эрхийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

Тэд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос /IAAF/ гаргасан шийдвэрийн дагуу  Орос улсын бүх тамирчдын Олимпийн наадам болон Олон улсын тэмцээнүүдэд  оролцох эрхийг хассан шийдвэрийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Оросын  багийн “цэвэр” тамирчдад  Олон улсын тэмцээнд оролцох эрх олгохыг шаарджээ. Харин САS  шаардлагыг хангахгүй  гэж шийджээ. CAS- ын   сайтан дээр гарсан хэвлэлийн мэдээнд шүүхийн шийдвэр ойрын үед бүрэн хэмжээгээр нийтлэгдэнэ хэмээн өгүүлжээ. 

Сонирхуулахад , Оросын хөнгөний бүх тамирчид олон улсын бүх төрлийн тэмцээн  болон Олимпийн наадмаас хасагдаад буй юм. Тамирчид 30 хоногийн дотор Швейцарийн Лозанна дахь  Спортын арбитрын шүүхэд  даваж заалдах эрхтэй гэж CAS –ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Уг хурлыг  Оросын “Россия-24” суваг шууд дамжуулсан  байна.

А.Огторгуймаа.      

Холбоотой мэдээ