Даланзадгадын аварга шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадын аварга шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээнийг анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Тус сумын “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” хөтөлбөрийн хүрээнд “Бүжгээр эрүүлжье” уриан дор дээрх тэмцээнийг зохион явуулна. Даланзадгад сумын ЗДТГ, Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл болон Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран хийх юм. Иймд нийт бүжгийн спортоор хичээллэдэг, сонирхдог иргэдийг урьж байна. Бүжгийн спортоор хичээллэн, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрч хүчээр дүүрэн, эрүүлжин чийрэгжих бүрэн боломжтой юм.