Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-23 17:44:01
Yesukheitumur Tumurbaatar

Ардын хувьсгалын 95, Төв аймаг байгуулагдсаны 93,  Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110-н жилийн ойн эрийн гурван наадмын үндэсний сурын харваанд 104-н харваач өрсөлдөв.

Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс Алдар спорт хорооны тамирчин, МУ-ын мэргэн СМ Б.Батбаатар 40-н сумнаас 35 онож тэргүүлсэн бол удаах байруудад Зуун мэргэн холбооны тамирчин СМ С.Энхбаяр, Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат Аймгийн мэргэн СМ Д.Чулуунбаатар шалгарчээ.  Харин эмэгтэйчүүдээс МУ-ын Гарамгай мэргэн Х. Оюунчимэг 40-өөс 36 онож түрүүлсэн бол  хоёрт МУ-ын Хошой мэргэн С.Энхтунгалаг, гуравт  Залуу харваач Э.Дуламжав оров. Өсвөр насны ангилалд  Алдар спорт хорооны тамирчин Х.Цогбаяр  Зуун мэргэн  холбооны тамирчин  Т.Анужин нар эхний байранд орсон юм.

Шүдлэн насны уралдаанд Эрдэнэ сумын хөндөлтэй үрээ түрүүллээ

Аймаг байгуулагдсаны 93, Их Зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулсан шүдлэн насны уралдаанд 146 ажнай шандасаа сорилоо. Түрүү магнайд Эрдэнэ сумын харъяат Аюурын Амгалангийн Хул хөндөлтэй үрээ,хоёрт  Алтанбулаг сумын харъяат Доржийн Баярбатын Цавьдар халзан,  гуравт Баян сумын харъяат Мөнхбатын Мөнх-Одын Буурал бунд, дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат Зоригсайханы Зүчийн Халтар үрээ ,айргийн тавд Сэргэлэн сумын харъяат Адъяагийн  Баярмагнайгийн Хонгор үрээ орж наадамчин олноо торгон жолоо өргөв.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ