ЕХ Оросын чинээлэг иргэд болон хэвлэлүүдэд хориг тавьж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-28 11:55:05

МОСКВА. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын төрийн мэдлийн компаниудын дээд албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мөн зарим чинээлэг иргэдэд хориг арга хэмжээ авах боломжийг хэлэлцэж байна гэж “Bloomberg” агентлаг тус холбооны баримт бичгээс эш татан мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, USM холдингийг үүсгэн байгуулагч бөгөөд томоохон хувьцаа эзэмшигч Алишер Усманов, "Альфа-Групп"-ийн хамтран эзэмшигч Михаил Фридман, “Альфа-банк”-ны захирлуудын зөвлөлийн дарга Петр Авен, “Северсталь” компанийн захирлуудын зөвлөлийн дарга, гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов нар хоригт өртөж магадгүй байна. Үүнээс гадна, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковт хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа аж.


Өмнө нь ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцож, хар жагсаалтыг өргөжүүлнэ гэж мэдэгдсэн юм. ЕХ-ны дипломат албаны тэргүүн Жозеп Боррелийн хэлснээр, уг жагсаалтыг даваа гарагт гаргаж, нийтэлнэ.


Холбоотой мэдээ