Гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын
гуравдугаар сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян
үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 1.
Бархасвадь гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.
Өдрийн наран 7 цаг 30
минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг
эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын
абшиг авах, гэр ба байр авах, мал ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн
дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар
очих, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь
хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш
мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад
тохиромжгүй хэмээжээ.