Боловсрол Соёл Шинжлэх ухаан, Спортын сайд ажлаа хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-07-25 13:16:32

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт (БСШУС)-ын сайдаар Ж.Батсуурь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.

Түүнийг тамгаа хүлээн авахад БСШУСЯ-ны Б Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ болон яамны хэлтэс, газрын дарга нар байлцав.

Ж.Батсуурийн нь Политехникийн дээд сургуулийн Инженер, Эдийн засгийн тэнхимд багшаар 1983 - 1987 онд, Техникийн их сургуулийн багшаар 1987 - 1988 онд, Техникийн их сургуулийн ХЗЭ-ийн хорооны даргаар 1988 - 1990 онд, Техникийн их сургуулийн багшаар 1990 - 1992 онд, Техникийн их сургууль, Мэдээллийн техникийн сургуулийн Дэд захирлаар 1992 - 1994 онд, Чех улсын Прага хотын Техникийн их сургуулийн Докторант багшаар 1994 - 1998 онд ажилласан. Мөн Улаанбаатар хотын "Ус орчин" ХХК-ийн Ерөнхий захирлаар 1998 - 2000 онд, Дорноговь аймгийн Засаг даргаар 2000 - 2008 онд ажиллаж байсан. Улмаар хоёр удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ