Флоридад буудалцаан болсны 2 хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-н Флорида муж улсын Форт-Майерс хотын шөнийн цэнгээний газрын гадаа даваа гарагийн өглөөгүүр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алдаж, 17 хүн шархадсан гэж цагдаа нар мэдэгдлээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, тухайн үед тус шөнийн цэнгээний газарт өсвөр насныханд зориулсан үдэшлэг болж байжээ.
Оршин суугчид “30 орчим удаа буун дуу сонсогдсон” гэв.
Цагдаа нар энэ хэрэгт гурван хүнийг сэжигтнээр татан баривчилсан аж.
Өнгөрсөн сард Флорида муж улсын өөр нэг шөнийн цэнгээний газарт нэгэн зэвсэгт этгээд 49 хүнийг буудан хөнөөсөн юм. Энэ нь Америкийн түүхэнд буугаар хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг байсан билээ.
Г.Доржханд