АНУ-ын эрх баригчид Оросоос уран импортлохыг хориглохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-03-09 15:53:33

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн удирдлагууд ОХУ-аас газрын тос, байгалийн хий импортлох, эрчим хүчний салбарт нь шинээр хөрөнгө оруулахыг хориглох шийдвэрийн хүрээнд тус улсын ураны эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэж “Reuters” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Америкийн атомын цахилгаан станцуудын үйл ажиллагаанд шаардагдах ураны тал орчим хувийг Орос, Казахстан, Узбекистанаас нийлүүлдэг байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас газрын тос, байгалийн хий импортлох, тус улсын эрчим хүчний салбарт шинээр хөрөнгө оруулахыг хориглосон зарлигт гарын үсэг зурсан юм.


Холбоотой мэдээ