Авто зогсоолын үйл ажиллагааг цахимжууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-15 10:58:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, "Ай ти компасс" ХХК хамтран ЗТХЯ-ны гадна зогсоолын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахимжуулаад байна.


Цахимжуулах хүрээнд авто зогсоолд автомашины улсын дугаар таньдаг камер, RFID уншигч, автомат хаалт зэрэг тоног төхөөрөмжийг суурилууллаа. Энд төлбөрийн цахим систем, програм хангамж нэвтрүүлж байгаагаараа давуу талтай.


Гадна авто зогсоолын үйл ажиллагааны үндсэн нөхцөл нь ажлын өдрүүдийн 7.00-22.00 цагт төлбөртэй, амралт болон бүх нийтийн баярын өдрүүдэд төлбөргүй. Эхний 30 минут үнэгүй, дараагийн 30 минут тутам 500 төгрөг төлнө. Төлбөрийг бэлнээр, мөн карт, “UB Parking” гар утасны аппликэйшн, бусад банкны аппликэйшнээр төлөх боломжтой. ЗТХЯ-нд 5 зогсоолын талбайг нөөцлөн, бусад харьяа байгууллагын дарга, удирдлагад 10 хүртэлх зогсоолын талбайг шаардлагатай үед нөөцөд авах аж. 

Холбоотой мэдээ