“Говь менежмент консалтинг” үйлдвэрийн газар мод тарьж ургуулахад анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-15 14:11:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймаг 20 сая мод ургуулж арчлах амлалт өгсөн.

Энэ ажлын хүрээнд гуравдугаар сарын 14-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын зургадугаар хуралдаанаар “Говь  менежмент консалтинг” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажиллах дүрэм журамд өөрчлөлт оруулж, нэмэлтээр ногоон байгууламж нэмэгдүүлэх мод арчлах, ургуулах зорилгыг тусгажээ.

Тус орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүчнийг бэлтгэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажлын байрыг зуучлах үүрэгтэй байсан бол энэ жилээс эхлэн мод тарьж ургуулах ажилд зорилгоо чиглүүлж байна.  

Холбоотой мэдээ