Хан уулаа тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-04-29 20:19:42

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн шүтээн Хан уулыг билгийн тооллын зуны эхэн сарын шинийн гуравны Балжиннямтай өдөр буюу энэ сарын 3-ны өдөр тахина.

Хан уул нь Хэрлэн голынхоо урд сүндэрлэн байдаг тал нутгийн нэгэн томоохон уул юм. Энэ уулыг Халхын Махасамади цэцэн хан Шолойн үеэс  тахиж ирсэн уламжлалтай. Тахилгын зан үйл өглөөний долоон цагт эхэлж, лам хуврагууд Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурна. ХДТ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөж, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан болох юм.

Ард олныг сүүний дээж, идээ будаагаа Хан уулын оройд байх “Батцагаан” суварга руу өргөхгүй байхыг анхааруулав. 

Холбоотой мэдээ