“Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах анхан шатны мэдлэг, ур чадвар олгох сургалт” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-29 14:31:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран "Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах анхан шатны мэдлэг, ур чадвар олгох сургалт"-ыг гуравдугаар сарын 28-нд зохион байгууллаа.

Сургалтад аймгийн БОАЖГ-ын дарга, албаны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, ЗӨСТөв, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын  албан хаагч оролцов.

Говь-Алтай аймгийн хувьд 2016-2017 онд бог малын мялзан өвчин тархаж монгол бөхөнгийн 53 хувь хорогдож мөн өнгөрөгч он болон шинэ оны эхээр шүлхий өвчин дэгдэж тодорхой хэмжээгээр хорогдож, үүний сацуу эхээсээ хаягдсан Халиун бугын илий, бөхөн, хар сүүлтйин янзага, бэртсэн шувуу, манулын зулзага гэх мэт зэрлэг амьтдын дуудлага цөөнгүй ирдэг бөгөөд ихэвчлэх тодорхой хэмжээнд ямар нэгэн зааварчилгаагүй тодорхой хугацаанд тэжээн байгальд гаргаж тавих арга хэмжээнээс хэтрэхгүй байсан. Энэ цаг хугацаанд МУИС, ХААИС-ийн мэргэжлийн эрдэмтэн судлаачдын баг зэрлэг амьтан авран, хамгаалах арга зүй стандартыг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагуудын хэмжээнд стандарт аргазүй, гарын авлагаар хангаж, нэн тэргүүнд шаардлагатай сургалтыг ийнхүү анх удаагаа зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ