Р.Манлай Ази тивийн аваргаар тодорч, их мастер болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-01 11:44:35

100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 5 улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлж Ази тивийн аварга болов.

Олон улсын их мастер, Ази тивийн 5 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор тус тус удаалсан байна. Тэмцээний IV-X байрт Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Узбекстан улсын нэг даамчин орлоо.

Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай Олон улсын их мастерын болзол хангалаа. 100 буудалт даамын төрөлд сүүлийн таван жил манай тамирчид аваргалж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ