Ц.Мөнхнасан: Өвлийн бэлтгэл хангахаас ажлаа эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн шинээр томилогдсон Засаг дарга Ц. Мөнхнасангаас ажлаа юунаас эхлэхийг сонирхон асуухад”, Наадмын дараа намар гэдэг. Хадлан тэжээл базаах, өвлийн бэлтгэл хангахаас ажлаа эхэлнэ" гэв.
Тэрээр ярихдаа, "Нэг талаас, сум орон нутгийн ИТХ аравдугаар сард болно гээд хаана хаанаа ажил цалгардах янзтай. Нөгөөтэйгүүр, ирэх намар, өвөл алдарт бичин жилийн сүүл. Малчид маань энэ жилийн цас дарах магадлал өндөр гэж үзэж, хувийн бэлтгэлээ хангаж эхлээд байна. Төрийн ажил тасралтгүй эрчимтэй явах ёстой. Иргэн хүний хувийн бэлтгэл дулаан хувцас хунараас өгсүүлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өвлийн бэлтгэлийг хангах албан даалгавар өгөхөөр төлөвлөж байна. Сонгогч олон маань МАН-д их итгэл хүлээлгэлээ. Иймд намынхаа мөрийн хөтөлбөрийг дахин нягталж, 2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулна.
ЗДТГ болон хэлтэс, агентлагуудын бүтцийг лавлахад,"Засгийн газрын болон яамдын бүтцийн дараа аймгийнхаа бүтцийг дахин авч үзнэ" хэмээн хариуллаа.
Архангай аймаг Л.Булган