Элсэн чихрийн үнэ 20-30 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-04-21 10:34:45

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээс үзэхэд тус аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад тогтмол өссөн үзүүлэлттэй байна.

Махны үнэ 9-11 хувиар, гурилын үнэ 21 хувиар, цагаан будааны үнэ 27 хувиар, элсэн чихрийн үнэ 20-30 хувиар тус тус нэмэгджээ. Бараа материалын үнэ нэмэгдсэнийг хил гааль хаагдсан, шатахууны үнэ нэмэгдэж, бараа материалын олдоц ховордсон зэргээр тайлбарлаж байна.

Тус аймагт хонины ястай мах 10000,  ямааны ястай мах 7500,  үхрийн ястай мах 12000 төгрөгийн үнэтэй байна.  

Холбоотой мэдээ