Монгол Улсад БНСУ-аас 577 мянган жуулчин ирэх боломжтой гэжээ

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-28 13:08:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас ойрын 3 жилд Монгол Улсад 577 мянган жуулчин ирэх боломжтой судалгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун танилцуулсан тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус яамны 100 хоногт хийсэн ажлыг танилцуулах үеэрээ мэдээлэв.  


Тэрбээр өнгөрсөн 7 хоногт Элчин сайдтай уулзахдаа, “Монгол Улс агаарын тээврийн глобалчлалаа хийгээд, визний асуудал шийдчихвэл БНСУ-аас манайд 2022 онд хэдэн жуулчин ирэх тоо гаргаж өгөх хүсэлт тавьсны дагуу ийнхүү хариулсан байна. 



Б.Бат-Эрдэнэ сайд цааш нь ярихдаа, “Цар тахал дэгдэхээс өмнө 2019 онд манай улсад 500 мянган жуулчин ирсэн. 2022 онд энэ хэмжээний жуулчин авахыг зорьж байгаа. БНСУ-ын 16 сая жуулчин БНХАУ болон ойролцоо улсуудад аялдаг мэдээ бий. Монголд ирэх жуулчны тоо бага байгаа нь агаарын тээвэрийн хязгаарлалт буюу суудлыг тодорхой хэмжээнд барьдаг, мөн визийн асуудалтай холбоотой юм. Аялал жуулчлалын компаниудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу БНСУ-ын ЭСЯ-тай Солонгосын жуулчдыг визгүй зорчуулах, монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, бизнесийн байгууллага, аялал жуулчлалын удирдлага гээд тодорхой шаардлага хангаж буй хүмүүст хүндрэлгүй, мульти виз олгох тухай ярилцаж байна. Ирэх 7 хоногт БНСУ-д ажиллахдаа ГХЯ-тай хамтран визийн нөхцөлийг харилцан уялдаатай шийдэх ажлын үе шаттай хийнэ” хэмээсэн юм

Холбоотой мэдээ