Төрийн алба хаагчид номын дуу сонсов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭРГовьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн
ЗДТГ-аас төрийн алба хаагчийн
мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, төрийн үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд аймгийн
ЗДТГ-ын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Удирдлагын академитай хамтран энэ оны тавдугаар сарын
10-нд зохион байгуулжээ.
Сургалтаар Удирдлагын акедемийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа “Харилцаа хандлага, ёс зүй”, Удирдлагын акедемийн багш Ц.Өнөржаргал “Төрийн байгууллагын бүтээмж ба инноваци” сэдвээр хичээл заажээ. Сургалтад сумдын ЗДТГ-ын 42 алба хаагч хамрагдлаа.
Сургалтыг аймгийн Засаг даргын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын дагуу зохион байгууллаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.