"Хар тарвагатай", "Хишиг уул", "Ард Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-12 18:09:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 37 ХК-ийн 483,346 ширхэг хувьцааг 182,623,665 төгрөгөөр арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 20 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хар тарвагатай" (TVT+15.00%), "Хишиг уул" (HSX+9.38%) болон "Ард Даатгал" (AIC+5.45%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс чацаргана" (CHR-13.04%), "Мандал говь импэкс" (MNG-12.7%) болон "Баянгол зочид буудал" (BNG-9+.09%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 96,381 ширхэг нэгж эрхийг 44,699,884 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.09 хувиар өсөж, 35,634.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,009,747,108,121 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   



Холбоотой мэдээ