Төсвийн урсгал зардлыг 500 сая төгрөгөөр багасгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-18 17:41:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдаан хуралдаж, орон нутгийн 2022 оны төсөвт тодотгол хийлээ.

Хуралдаанаар улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 3.1 тэрбум төгрөгөөр багасгаж, аймгийн төсвийн орлогыг 274 сая, бусад орлогыг 308 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүллээ. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа 11 байгууллагын зардлыг нэмэгдүүлж, 7 байгууллагын зардлыг багасган баталлаа.

Мөн аймгийн төсвөөс сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэг болон сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнд өөрчлөлт орсон юм.  2022 онд ОНХС-гийн хөрөнгө 640 сая төгрөгөөр, төсвийн урсгал зардлыг 500 сая төгрөгөөр багасаж байна.

Холбоотой мэдээ