Орхон аймаг "Манлайлагч аймаг"-аар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2021 оны ажил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Орхон аймаг Эрдэнэт хот шилдэг, тэргүүний аймгаар шалгарлаа.
2021 онд дэлхий нийтээр цар тахлын хүнд нөхцөлтэй байсан ч Орхон аймаг энэ үед гадаадын
хөрөнгө оруулагчидтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож амжилттай
хэрэгжүүлэхээр болсон.
Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Орлогод нийцсэн орон сууц” төслийг
эхлүүлж, 40 гаруй жилийн насжилттай инженерийн шугам сүлжээг шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд
бусад аймгаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.
Орхон аймаг, Эрдэнэт хотын 106 мянга гаруй иргэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
тэргүүтэй татвар төлөгч 8000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 4000 гаруй төрийн албан хаагчид болон нийт
Эрдэнэтийнхний шагнал гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байлаа.