МҮОХ-ны бүх гишүүдийн хурал болж 2022 оны төсөв, ажлын төлөвлөгөөг батлав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-23 15:42:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын чуулган болсноос хойш 2 сарын дотор Гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах дүрмийн дагуу VIII чуулганаас сонгогдсон МҮОХ-ны бүх гишүүдийн анхдугаар хурал өнөөдөр /05.23/ боллоо.


МҮОХ-ны байранд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан тус хурлаар МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, эхний хагас жилийн урьдчилсан тайланг сонсож, 2022 оны төсөв, ажлын төлөвлөгөөг батлажээ. Мөн МҮОХ-ны дүрмийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.


Энэ удаагийн бүх гишүүдийн хурал “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор явагдсан юм. Хурлын үеэр МҮОХ-ны Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссоос гишүүдэд хандан ногоон орчин бий болгох үйлсэд хамтран зүтгэхийг уриалсан байна.





Холбоотой мэдээ