Олон улсын охидын хөлбөмбөгийн тэмцээн үргэлжилж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-25 11:34:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын хөл бөмбөгийн холбоо /ЕХБХ/ болон Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хамтран зохион байгуулж буй 17 хүртэлх насны олон улсын охидын тэмцээн үргэлжилж байгаа билээ.


МХБХ-ны хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа Олон улсын охидын 17 хүртэлх насны тэмцээний хуваарийг та бүхэнд толилуулж байна. 



Эмэгтэй хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөөх энэхүү чухал үйлсэд оролцох урилгыг хүлээн авч оролцож байгаа Малайз, Сингапур Узбекистан болон Монголын баг тамирчдын эхний тоглолт мягмар гарагт явагдсан юм. Энэ өдөр Монголын шигшээ баг Узбекистаны багтай тоглож 1:8-аар хожигдсон билээ.





Холбоотой мэдээ