Төмрийн исэл шүүдэг кварцын элсийг ОХУ-аас татан авлаа

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-15 09:27:55

Дорнод /МОНЦАМЭ/. Төмрийн исэл шүүдэг кварцын элсийг ОХУ-аас татан авлаа. Тодруулбал, Чойбалсан хотын оршин суугчид сүүлийн нэлээд хэдэн сар ззвтэй усаар ундаалж, ард иргэд бухимдалтай байна. Салбарын яам, аймаг орон нутгаас тодорхой ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлсээр байгаа юм. 

Цэвэр усны ангийн “Төмөр шүүх станц”-д төмрийн ислийг шүүх зориулалтаар ашиглах стандартын шаардлага хангасан 98 хувийн кварцын элсийг 6000 орчим км зайнаас буюу ОХУ-ын Екатеринбург хотоос 19 хоногийн хугацаанд вагоноор тээвэрлэн авчирч, Дорнод аймаг руу тээвэрлэхээр ажиллаж байна. Үүний дараа ашиглалтад оруулахын тулд 4-6 хоног шаардагдах хэдий ч технологийн горим, зааврын дагуу аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллана гэж "Дорнод НАА" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ