“Нэг эмнэлэг хоёр жигүүр” төсөл хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-08-08 15:44:35

Нийслэл хотноо “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төсөл энэ сараас хэрэгжиж эхэлжээ.

Төрийн ордны баруун талд байрлах эмнэлгийн байрыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд шилжүүлсэн бөгөөд тус байрыг зориулалтынх нь дагуу ашиглана гэсэн амлалтаа ийнхүү хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд шинэ эмнэлгийн эхний хэсгийг ашиглалтад оруулан 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллаж эхэлжээ. Уг эмнэлэг нь дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх зэрэг төрөлжсөн тасгууд ажиллаж байна. Тус эмнэлэг иргэдэд тэгш үйлчилгээ үзүүлнэ гэсэн уриатай.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг 3,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө татан, барилгын ажлыг нь гүйцээн хийжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ