Израилын Гадаад хэргийн сайд Туркт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-20 13:28:39

ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Израилын Гадаад хэргийн сайд Яир Лапид энэ долоо хоногт Туркт айлчлахаар төлөвлөж байна гэж түүний ажлын албанаас мэдэгдэв.


Гадаад хэргийн сайд Лапид пүрэв гарагт хийх айлчлалынхаа үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Туркийн Гадаад харгийн сайд Мевлут Чавушоглутай уулзана гэж мэдэгдэлд дурджээ. Хоёр орны Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн сард Йерусалим хотноо хоёр талын уулзалт хийсэн юм.


Энэ оны тавдугаар сарын 22-нд Техран хотод Хувьсгалт гвардын хурандаагийн амийг бүрэлгэсэн хэрэгт Израилыг буруутгаж, улмаар өшөө авахаа мэдэгдсэн байна. Иймд Израилын Засгийн газар иргэдээ Турк руу зорчихгүй байхыг анхааруулаад байна.


Одоогоор Истанбул руу чиглэсэн Израилын аялал жуулчлалын сэрэмжлүүлэгт Ираны талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Туркийн Гадаад хэргийн яамнаас зургаадугаар сарын 13-нд хийсэн мэдэгдэлдээ, Турк улс нь терроризмтой тэмцэх хамтын ажиллагааны механизмтай аюулгүй орон гэдгийг онцолсон байна.

Холбоотой мэдээ