ӨВӨРХАНГАЙ: Элсэлтийн ерөнхий шалгалтаар хоёрдугаар байрт жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-29 12:09:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр  519.29 хэмжээст оноо авч, улсад хоёрдугаар байрт жагссан амжилт үзүүлэв.

Аймгийн хэмжээнд 1209 сурагч давхардсан тоогоор 3194 шалгалт өгсөн. Нийгэм судлалын хичээлээр хамгийн олон буюу 899 сурагч шалгалт өгсөн бөгөөд нэгдүгээр байр, монгол хэлний хичээлээр 699 сурагч, түүхийн хичээлээр 27 сурагч шалгалт өгч, тус тус  хоёрдугаар байр тус тус эзэлсэн байна.

Мөн газарзүй, физик, математикийн хичээлээр улсад гуравдугаарт жагсчээ. Аймгийн боловсролын салбар ЭЕШ-аар 2017 онд 528.1 хэмжээст оноо авч, 21 аймгийг тэргүүлж байсан бол 2018 онд гуравдугаарт жагсаж, 2019, 2020, 2021 онд тус тус тэргүүлж байв. 

Холбоотой мэдээ