Гүрж улс улаан буудай, арвай экспортлохыг нэг жилийн хугацаагаар хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-30 08:21:25

ТБИЛИСИ. /Xinhua/. Ирэх сарын 4-ний өдрөөс эхлэн улаан буудай, арвай экспортлохыг нэг жил хугацаатай хориглох шийдвэр гаргасан тухайгаа Гүржийн Засгийн газар мягмар гарагт зарлажээ.


Тус улсын Ерөнхий сайд Ираклий Гарибашвили 2023 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл улаан буудай, арвай экспортлохыг хориглох тогтоолд гарын үсэг зурсан байна.


Хөдөө аж ахуйн сайд Отар Шамугиа тус яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ, Украины дайны улмаас Хар тэнгисийн бүс нутагт нийлүүлэлт хүндрэлтэй байгаа тул дотооддоо үйлдвэрлэсэн улаан буудай, арвайг дотоодын зах зээлд борлуулах нь чухал болохыг онцолжээ.


Гүрж улс нь жил бүр 500 мянган тонн улаан буудай импортолдог бол дотооддоо үйлдвэрлэсэн арвайг Ирак, Иран руу экспортолдог гэж тус улсын сайд мэдээлсэн байна.



Холбоотой мэдээ