Афганистаны 13 мужид 700 гаруй босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-10 15:06:48

КАБУЛ. /Prensa Latina/. Сүүлийн өдрүүдэд армийнхан 13 мужид терроризмтой тэмцэх ажиллагаа явуулан 700 гаруй босогчийг устгасан гэж Афганистаны БХЯ мэдэгдлээ.

Афганистаны БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, генерал Мохаммад Хабиб Хесари мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “армийнхан 700 гаруй босогчийг устгаж, 180 гаруй босогчийг шархдуулж, 43 босогчийг баривчилсан” гэв.

Мөн засгийн газрын хүчнийхэн босогчдын зэр зэвсэг, сумыг хураан авч, нэлээд хэдэн хуягт тээврийн хэрэгслийг устгажээ.

Түүний хэлснээр, лалын босогчдын “Талибан” хөдөлгөөн болон “Лалын улс” бүлэглэлийнхэн халдлага дэлбэрэлт үйлдэх нь эрчимжиж байгаатай холбоотойгоор тус улсын Хелманд болон Нангархар мужийн байдал эрс тогтворгүй болсон байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ